Дэлхийн дайнуудын тухай таны мэддэггүй байсан зүйл

Бараг бүх тив, өмнө нь оршин тогтнож байсан, одоо ч оршин байгаа улсуудын ихээхэн хэсгийг хөндсөн асар олон тооны дайнаар  дэлхийн түүх дүүрэн. Эдгээр дайн бүрийг түүхч, эрдэмтэн, улс төрчид нягтлан  судладаг, гэхдээ  аль нэгэн дайн мөргөлдөөнд зориулсан чимхлүүр судалгаа, янз бүрийн нэг  сэдэвт зохиол байдаг хэдий ч, дайн дажины тухай сонирхолтой баримтууд олонхидоо өргөн олон уншигчдад тодорхой биш байдаг. Дараахи баримтууд, түүнчилэн дайны тухай кинонууд  дэлхийн дайнууд болон эдгээрийн зарим үеийн тухай  цөөн сонин баримтыг мэдэж авахад танд туслана.


1. Нэг шил шар айраг уучихаад, цэрэгт явдаг  байжээ.  Чухамхүү ийм явдал нэгдүгээр Яковын засаглалын жилүүдэд ямар ч англи эрд тохиолдож болдог байж. Цэрэгт элсүүлдэг хүмүүс эндхийн шар айрагны  газруудаар явж, хааны эрүүл энхийн төлөө шар айраг уухыг байнгын үйлчлүүлэгчдэд санал болгодог байсан гэнэ.  Аяганы ёроолд хааны дэнчин буюу нэг шиллингийн зоос байдаг байжээ.  Тийхүү шар айраг уусан хүн цэрэгт шууд татагддаг байсан байна. Ийм заншлын эцэст британичууд үнэгүй  шар айргийг  хөнтрөхийнхөө өмнө бас удаан хугацааны туршид аяганы ёроолыг анхааралтай, сэжигтэй нь аргагүй хардаг байсан байж.


 

2. Чехийн ван Люксембургийн Иоанн маш их  байлдах дуртай нэгэн байсан учир, “бусдын” тулалдаан оролцохдоо”, өөрийн орны ажил төрлийг орхичихоод явчихдаг  байж. Нүд нь сохорчихсон байхдаа ч  өөрийн “хобби”-гоос татгалзаж чаддагүй байсан бөгөөд  өөрийгөө морь унуулж, жолоогий нь  өөр хоёр хүний морины цулбууртай холбохыг тушаадаг байж.  Ийм нэгэн  тулалдаан түүний хувьд сүүлчийнх болсон гэдэг...

 

То, что вы не знали о мировых войнах

3. 1812 оны дайны үед тайж нарын франц хэлээр харьцдаг зуршил нь олон офицерын аминд хүрч байжээ. Энгийн цэргүүд тэднийг харанхуйд дайсан байна хэмээн эндүүрч, шууд буудан хороодог  байсан байна.

 





4. 19 зүгээр зууны эхээр  газар нутагт нь Наполеоныг  цөмрөн орж ирэхэд Англид их буугаар буудах үүрэг бүхий албан тушаал бий болгожээ.  Энэ албан тушаалыг 1947 онд л  байхгүй болгосон байна. Ямар нэг зүйлээр гайхшруулахад ерөөс хэцүү англичууд эзэн хааныгаа дахин амилуулж болно хэмээн үзэж байснаас тэр болов уу...

5. Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд германчууд эзлэгдсэн Голландад “дайсныг хуурахын тулд”  нисэх онгоцны буудал барих болжээ.  Юу гэвэл, эндхийн бүх барилга, техникийг банз, фанераар босгодог байж.  Хуурамч нисэх буудлын дээгүүр нисч өнгөрдөг байсан  британийн бөмбөгдөгч нисэх онгоцууд модон бөмбөг хаях хүртэл  энэ ажлыг маш нууц байдалд хийдэг байсан байна. Германчууд английн хошигнолыг гадарласан уу, бүү мэд,  ямар ч л байсан битүүдээ ойлгосон учир,  барилгын ажлыг  зогсоожээ.


 


6. Америкийн цэргийн сургуулилтын үеэр АНУ-ын агаарын цэргийн хүчний хаясан юмуу дэлбэрээгүй наад зах нь 90 атомын бөмбөг гадаад далайн ёроолд байдаг байна. Энэ таагүй мэдээллийг Гамбургийн аюулгүй байдлын хүрээлэнгээс  зарлажээ.

7. Түүхэн дэх хамгийн ухаалаг ухралтыг сиамын хаан зохион байгуулжээ.  Тэр их буугаар жинхэнэ сум биш, харин цэвэр мөнгөөр хийсэн зоосоор буудахыг тушаасан гэдэг. Давшиж байгаа дайсны цэргүүдийн шунал нь хөдлөн, мөнгийг цуглуулж, давшилтаа зогсооход,  сиамчууд  ухардаг байжээ.

8. Атомын бөмбөг хаяхаар сонгосон японы хоёр дахь хот нь Кокура хот болох ёстой байжээ. Гэвч маш өтгөн үүлтэй байсан нь  нисэгчид саад болж, тэрээр В төлөвлөгөөний дагуу ажиллахаар шийдэж, Нагасаки хотын дээр бөмбөгөө хаясан байна.



9. Филиппиний далбаа албан ёсоор батлагдсан хоёр хувилбартай. Далбаан дээр цагаан өнгийн гурвалжин, одууд болон нар, түүнчилэн улаан, мцэнхэр өнгийн хоёр судал зурсан байдаг,  энэ хоёрын байрлалыг сольж болдог бөгөөд дээд талын цэнхэр нь энх тайван, улаан нь дайныг бэлэгддэг байна. 


10. Зөвлөлтийн цэргийн ялалтын парадад зөвхөн хүмүүс төдийгүй, тэдний ноход оролцож байжээ. Тодруулвал цэргийн нохойн сургуулийн салбар парадаар  явж өнгөрсөн байна. Эдгээр нохойноос ганцыг нь өргөж явжээ. Энэ нь мина хайгч  домогт Жульбарс гэдэг нохой байсан бөгөөд дайны жилүүдэд тэр бараг 7500 мина илрүүлсэн байна. Парад болохоос өмнөхөн нохой шархдаж,  явж чадахгүй болжээ. Дээд ерөнхий командлагч  нохойг шинель дээр хэвтүүлэн авч явахыг тушаасан байна.




11. Өнөөдрийн “аялал жуулчлалын  Мекка”  болох  Таиланд орон Вьетнамын дайны дараа нэрд гарчээ.  Америкийн цэргүүд энэ орныг хүчээ сэлбэх дамжлага  газар болгон ашиглаж байсан байна. Таиланд дахь “диваажингийн  амралтын” тухай мэдээ дэлхийгээр маш түргэн зуур  таржээ.

С.Инда

Сэтгэгдэл бичих