УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Хоёр хар хэрээ нэг нэгнээ муу хэллээ гээд сайхан болчихгүй шүү

Чуулганы танхимд ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг Засгийн газрын гишүүнээс чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэх үеэр хуралдаанд оролцож байгаа гишүүдийн үгнээс иш татав.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: ЖДҮ гэж нэг өвчин Монгол төрд гарлаа. Ерөнхий сайдын ярьж байгаатай санал нэг байна. Тогтолцооны шинэчлэл хийх цаг болсон. Б.Батзориг сайдыг огцрууллаа гээд бүх юм сайхан болохгүй. Б.Батзоригийг огцруулснаар Монгол төр маргааш сайхан болчих юм уу. Хоёр нам, хоёр хар хэрээ нэг нэгнээ муу хэллээ гээд сайхан болчихгүй шүү. 


УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Нийгэм чинь төрийн ордон тойроод жагсаж байна. Өвөлжингөө, хаваржингаа жагсана. 47 тэрбумыг ЖДҮХС дээр тавьж болохгүй, банкаар дамжуулъя, шилэн болгоё гэж ярьсан. Ер нь бол телевизийн шоу Шарк танк шиг байдлаар зээл олгосон ч болно ш дээ. 

Хамгийн хөнгөлөлттэй зээлд дандаа дарга, сайд нар холбогдоод байхаар иргэд бухимдах нь аргагүй. Хулгай хийгээд баригдахаараа уучлалт гуйдаг жишгийг ард түмэндээ харуулж байна. Зөвхөн Б.Батзориг сайдаараа туг тахиад өнгөрч болохгүй байх. Өөр ямар сайдууд нэр холбогдоод байгаа юм. Энэ асуудлыг УИХ дээр нээлттэй ярих хэрэгтэй.


УИХ-ын гишүүн Л.Болд:  Бид нар өнөөдөр сайдын асуудал яриагүй. УИХ оршин тогтнох уу үгүй юу гэдгийг ярих хэрэгтэй байна. Чоно борооноор гэгчээр энэ хэргээр далимдуулаад Үндсэн хуульд халдах гэж байна. ҮХ-д өөрчлөлт оруулна гэдэг ийм УИХ-ын хийх ажил биш.

Ийм ҮХ байгаа учраас намууд сонгууль бүрээр хариуцлагаа хүлээж ирсэн. Долоон удаагийн сонгуульд бүгдэд нь эрх баригчид ялагдаж ирснээс харж болно. ҮХ-ийн ачаар ЖДҮХС-ийн хэрэг илэрч байна. Өнөөдөр Монголын тусгаар тогтнолын үнэлгээ 950 сая үнэлгээтэй болохыг ҮХ өнөөдөр илчлэн харуулж байна. 




уралдаанд оролцож байгаа гишүүдийн хэлсэн үгнээс 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Tur - 120.193.220.792018-11-07 00:13:57

Yahawdee hed 3 ni mungutei bolool biz.