У.Хүрэлсүх: "Авсан зээлээ хурдан буцааж, төл, ард түмнээсээ уучлал гуй" гэж үүрэг өгсөн.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан О.Баасанхүү, Л.Болд нарын гишүүн Ерөнхий сайдыг хуралдаанд байлцуулахыг шаардаж, горимын санал гаргалаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх арга хэмжээнд оролцоод чуулганы хуралдаанд ирж амжаагүй байгааг УИХ-ын дарга тайлбарлав. 

 

Мөн Шадар сайд Ө.Энхтүвшин "Би Ерөнхий сайдтай утсаар ярилаа. Одоо арга хэмжээ нь дуусаад наашаа хөдөлж байна гэнэ" гэлээ. 

 

Тиймээс гишүүд Ерөнхий сайдыг чуулганы хуралдаанд орж иртэл асуудлаа хэлэлцэхгүй түр хүлээлтийн байдалд байлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганы хуралдаанд хүрэлцэн ирснээр асуудлаа үргэлжлүүлэн хэлэлцэв. Гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. 

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Манай Эрдэнэтийн амьжиргааны түвшингээ дээшлүүлэхээр ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авах гэтэл хамрагдаж чадаагүй юм. Уг нь хамрагдахаар байж, журмаараа. Гэтэл танай намын гишүүд журамгүйгээр зээл авчээ. Энэ хэний тушаал байсан бэ? Ард түмэн ууртай байна. Одоо дараагийн сайдыг "давхар дээл"-тэй томилох уу?

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

 

-Нийгэмд шатахууны үнэ өсч байгаа. Энэ нь гаднын хамааралтай. Цаасан мөнгө хэвлэж, шатахууны үнийг барьж ард түмнээ хуурч чадахгүй. Харин нефтийн үйлдвэрээ барьж, асуудлыг давж гарна. Ингэж шатвал долларын ханшийг барина. Урт хугацааны бодлого хэрэгжүүлнэ. Би ард түмэндээ үнэнийг хэлнэ гэдгээ хэлж байсан. 

 

Зээл авсан нь буруу. Би "Авсан зээлээ хурдан буцааж, төл, ард түмнээсээ уучлал гуй" гэж үүрэг өгсөн. Зээл авсан гишүүд авсан зээлээ буцааж төлөх ёстой. Зээлд намын оролцоо,даалгавар байгаагүй хэмээн хариуллаа. 


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Иргэн - 202.9.42.522018-11-06 12:22:10

ХУЦААРАЙ ХҮРЭЛСҮХ ЭЭ АЛБАН ТУШААЛААС НЬ ОГЦРУУЛ ХУУЛИИН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭ. ПРОКУРОРЫН ОРЛОГЧ. АУДИТ ХУЛГАЙЧИИГ ХУРДАН ХОРЬ ОГЦРУУЛ АХЫГ ШААРДАЖ БАЙНА

Zochin - 64.119.26.1932018-11-06 11:16:50

Ingeed tolgoig ni ilchih bsiimuu huuhdee zaginaj bgaamshig hurdan tulchuurei ch geh shig