Далай лам: Европ тив европуудынх тул цагаачид харих нь зүй


Буддын шашинтнуудын тэргүүн Далай лам Шведийн Малме хотод лекц уншихдаа, “Европ тив европуудынх тул цагаачид харих нь зүй. Та нар цагаачдыг хүлээн авч, сургаж, боловсруулж болно. Гэхдээ тэд эцсийн дүндээ тус тусын улс орноо л цэцэглэн хөгжүүлж, тэндээ амьдрах хэрэгтэй. Мэдээж та бүхэнд амь насанд нь үнэхээр аюул занал учирсан цагаачдад туслах ёс суртахууны хариуцлага бий” гэжээ. Энд тэмдэглэхэд, Малме хотын хүн амын гуравны нэг нь хэдийнэ цагаачид болоод байгаа юм.

Харин “Twitter” сүлжээний нэлээд олон хэрэглэгч энэ мэдэгдлийг эрс буруушаан түүнийг зусарч, бялдууч хэмээсэн төдийгүй цагаачдад биечлэн үлгэр жишээ үзүүлэн аль 1959 онд хөөгдсөн төрөлх Түвдээ хөгжүүлэхээр эргэн очихыг уриалсан аж. 

Б.Туг

Сэтгэгдэл бичих