Италид үерийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 29-д хүрчээ


Италид ойрын хэдэн арван жилд тохиолдоогүй хүчтэй үерийн улмаас 29 хүн амь насаа алдсан тухай тус улсын Дотоод хэргийн сайд Маттео Салвини мэдэгджээ. Хамгийн сүүлд Сицили аралд 12 хүн амь үрэгдсэн тухай “CNN” агентлаг уламжилж байна. Тэдгээрээс ес нь нэгнийдээ үдийн зоог барьж байсан хоёр гэр бүлийн гишүүд ба холгүй урсах гол гэнэт эргээсээ хальж байшинг нь тэр чигт нь урсган нураажээ.

Италийн Засгийн газар байгалийн гамшигт өртсөн нутгуудад онц байдал зарлах ажээ.

Б.Туг

Сэтгэгдэл бичих