Б.Есүй блиц даамын өсвөрийн дэлхийн аварга боллоо


Беларусийн Гомель хотноо болж буй зуун буудалт даамын өсвөрийн ба залуучуудын ДАШТ манай улсаас 24 тамирчин дөрвөн насны ангилалд өрсөлдөж байна.

Өчигдөр тэмцээний блиц (түргэвчилсэн) тоглолтын охидын 8-10 насны ангилалд манай улсын Батдаваагийн Есүй есөн өргөөс долоо хожиж, нэг тэнцэж, нэг хожигдон 15 оноо авснаар дэлхийн аварга боллоо. ОХУ-ын Д.Алексеева 13 оноотойгоор мөнгө, Нидерландын Т.Кноссен 12 оноотойгоор хүрэл медаль тус бүр хүртжээ.

Б.Туг

Сэтгэгдэл бичих