Замбид 5655 каратын цул маргад эрдэнэ олдов


Их Британийн “Gemfield” компанийн Замби дахь уурхайд 1.1 кг жинтэй 5655 каратын цул маргад эрдэнэ олдсон тухай “CNN” агентлаг мэдээлж байна.

Дор хаяж 2.6 сая ам. долларын үнэ хүрэх цул маргад эрдэнийг “Gemfield”-ийн геологич Дебаприя Ракшит, уурхайчин Ричард Капет нар Замбийн Кагем дахь уурхайгаас олсон ба тус нутгийн Бемба үндэстний хэлээр “Инкаламу” (“Арслан”) хэмээн нэрийджээ.   

Маргад эрдэнэ нь байгальд алмаз эрдэнээс ховор тохиолддог тул илүү үнэ хүрдэг гэнэ. Маргад эрдэнийн дийлэнхийг Замби, Колумб, Бразил олборлон дэлхийн зах зээлд нийлүүлдэг аж.

Б.Туг

Сэтгэгдэл бичих