Криштиану Роналду “Реал”-ыг орхисондоо гурван хүнийг буруутгажээ


Криштиану Роналду Испанийн Ла лигийн Мадридын “Реал”-аас Италин “Сери А” лигийн “Ювентус” багт шилжих болсондоо гурван хүнийг буруутгасан тухай “Football Espana” уламжилжээ. 

“Гол буруутан” нь 33 настай Португалийн алдарт хөлбөмбөгчинтэй шинэчилсэн гэрээ хийхээс татгалзсан “Реал”-ын ерөнхийлөгч Флорентино Перес гэнэ. Түүнчлэн Зинедин Зиданы оронд дөнгөж томилогдоод байсан шинэхэн дасгалжуулагч Хулен Лопетеги, багийн ахлагч Серхио Рамос нар Флорентино Пересийг ятган гол одоо авч үлдэх ямар ч арга хэмжээ аваагүй аж.

Б.Туг

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

real - 202.131.243.1862018-11-01 12:32:30

hohirson ni real