Төрийн тэргүүн хосууд гэрлэснээс хойш хэрхэн өөрчлөгдсөн бэ?


 

Бидний хувьд ч, төрийн тэргүүн нар болон тэдний гэргий нарын хувьд ч цаг хугацаа өршөөлгүй. Тийнхүү бид тэргүүн хосуудын жинхэнэ хувьсал өөрчлөлтийг харуулах гэсэн юм.

 

Дональд ба Меланья Трамп



 

 

АНУ-ын тэргүүн хос 2005 онд гэрлэжээ. Меланья 34-тэй байсан бөгөөд түүний нөхөр 24 насаар ах.

 



Фото модель асан Меланья Словени улсаас гаралтай. Тэр өөрийн ажлын ачаар тэрбумтан Дональд Трамптай танилцжээ.


1999 онд Меланья Кнавс ноён Трампын мэдлийн “Allure” сэтгүүлд зориулан зургаа татуулсан аж. 6 жилийн дараа энэ сайхан бүсгүй ирээдүйн ерөнхийлөгчийн гэргий болжээ.

 





Эмманюэль ба  Брижит Макрон

 


 

Францын тэргүүн хос 2007 онд гэрлэжээ. Месье Макрон 15 настайдаа ирээдүйн гэргийтэйгээ учирсан байна.  Хатагтай Брижит Троньё түүний уранзохиолын багш  байсан бөгөөд 24 насаар эгчмэд. Залуу  хүү багшдаа дурлаж, харин 17 нас хүрсэн өдрөө гэрлэх бодолтой байгаагаа түүнд хэлжээ.

 


 

Хатагтай үүнийг сонсоод, инээмсэглэлээ нууж чадаагүй нь мэдээж. Тэрээр эргүүлдэг залуугаасаа  эгчмэд төдийгүй, гэр бүлтэй, сурагчийнхаа үе тэнгийн гурван хүүхэд өсгөж байжээ.  Түүгээр ч барахгүй, Брижитийн охидын нэг нь ирээдүйн нөхрийнх нь нэг ангийн сурагч байсан байна.

 



 

Сургуулиа төгссөний дараа Эмманюэль цаашид суралцахаар Парис хот руу явсан ч,  багшийгаа эргүүлсээр байсан бөгөөд тэгээд ч удалгүй Брижит бууж өгчээ. Хайр сэтгэлээ илэрхийлснээс нь хойш 12 жилийн дараа Брижит нөхрөөсөө салж, Эмманюэль Макронтай гэрлэсэн байна.

 


 

Бас 10 жилийн дараа Макрон Францын түүхэнд  тус орны хамгийн залуу ерөнхийлөгч болсон юм. Месье өөрийн зорьсон зүйлд яалт ч үгүй хүрч чаддаг бололтой.

 

Ангела Меркель ба  Иоахим Зауэр


 

Германы тэргүүн хос 1998 онд гэрлэжээ. Химич Иоахим Зауэр Меркелийн хоёр дахь нөхөр юм. Ирээдүйн канцлер БНАГУ-ын шинжлэх ухааны академийн харъяа  физикийн химийн төв хүрээлэнд ажиллаж байхдаа 80-иад оны дундуур түүнтэй танилцжээ.