Таканоива Харүмафүжигээс нэхэмжлэлээ татан авчээ

Мэргэжлийн сүмогийн дээд зиндааны бөх Таканоива А.Баасандорж өнгөрсөн жил ёкозүна Харүмафүжид зодуулан хүнд гэмтсэн билээ. Гэмтлийн улмаас хэд хэдэн тэмцээнд оролцолгүй, зиндаа буугаад байсан тэрбээр Харүмафүжигээс 24130000 иэн нэхэмжлэн, Токиогийн Иргэний шүүхэд гомдол гаргаад байсан юм. Гэвч өнөөдөр тэр нэхэмжлэлээ татан авсан байна. 

Таканоива “Энэ нэхэмжлэлээс болоод Монголд маш их шүүмжлүүлсэн тул татаж авахаар шийдсэн. Гэрбүлийнхэн маань ч их хэлүүллээ. Монголд байгаа гэрийнхэн маань “Тэсэхээ байлаа. Гомдлоо буцааж ав” гэж хүртэл хэлсэн. Би эцсээ хүртэл явах бодолтой байсан ч гэрбүлээ ийм байдалд оруулж чадахгүй. Цаашдаа нэхэмжлэл гаргахгүй, эмчилгээний зардалаа ч өөрөө төлнө. Монголчууддаа намайг болон манай гэрбүлийнхнийг ойлгож,  зөвөөр хандана гэж найдаж байна” гэж сэтгүүлчдэд тайлбарласан байна. 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Zochin - 202.9.42.1752018-10-30 18:39:56

Bainga naanaa baigaarai...

Zz - 176.179.171.262018-10-30 16:17:37

Yaj baigaa yum be barzaisan mahan tolgoigoos hohirloo avahgui