Иргэд нь хамгийн урт насладаг орныг нэрлэв

Япон улс хүн ам нь хамгийн урт насладаг орнуудын жагсаалтад эхний байранд ордогоо больж байна.  2040 он гэхэд Испанид наслалт 85,8 жил болно гэж шинжээчид үзэж байна. Эрүүл мэндэд үнэлгээ өгөх хүрээлэнгийн илтгэлд нийтлэгдсэн судалгааны баримт бичигт ингэж бичжээ.

Газрын дундад тэнгисийн хоолны дэг буюу загас, далайн бүтээгдэхүзүн, оливийн тос, хүнсний ногоо, жимс жимсгэнэ  их хэрэглэж, мах, өндөг бага иддэгээс  испаничууд ингэж урт наслаж байгаа ажээ.

Испаничуудын үзүүлэлт ийм сайн байгаа ч, тэд мансууруулах бодисоос хамааралтай хүмүүсийн тоог бууруулах тал дээр ажиллах хэрэгтэй гэж Вашингтоны их сургуулийн дээрх хүрээлэнгийн тэргүүн Кристофер Мюррей тэмдэглэсэн байна.

Одоо Япон жагсаалтын хоёрт бичигдэж байгаа бөгөөд тэнд дундаж наслалт 85,7 жилийн түвшинд байх болно гэж таамаглаж байна.  Түлүнчилэн  иргэд нь урт насладаг таван оронд Сингапур, Швейцар, Итали оржээ.

Африкийн өмнөд нутгийн Лесото улсад хүмүүс хамгийнх богино насладаг байна. 2040 он гэхэд тус орны иргэдийн дундаж наслалт 57,3 байх ажээ. Төвь Африкийн Бүгд Найрамдах Улсад наслалт арай дээгүүр – 58,4 жил байгаах бөгөөд дараа нь Зимбабве улс (61,3 жил) орж байна.


С.Инда

Сэтгэгдэл бичих