Дэлхийн хамгийн өндөр 10 уулс

10. Аннапурна уул-Непал

Дэлхийн хамгийн өндөр уулсын 10-т жагсдаг энэ уул Непалд байрлах бөгөөд 8091 метрийн өндөртэй.

9. Нанга Парбат-Пакистан

Пакистанд байрладаг Нанга Парбат уул 8125 метрийн өндөртэй. Уулчдын хамгийн аюултай газрын нэг бөгөөд тааварлаж боломгүй эрсдлээр дүүрэн.

8. Манаслу уул-Непал

Гималайн нурууны үргэлжлэл хэсэгт орших Манаслу уул 8163 метрийн өндөртэй.

7. Дхаулагри уул-Непал

Непал улсын хойд зүгт оршдог бөгөөд одоо жуулчид болон ууланд авирагчдын дуртай газруудын нэг болсон энэ уул 8167 метрийн өндөртэй. Цагаан уул хэмээх өөр нэрээрээ мөн дуудагддаг.

6. Чо Оюу уул –Непал/Түвд

Дэлхийн хамгийн өндөр уулсын 6-т бичигддэг, Гималайн нуруунд орших энэ уул 8201 метрийн өндөртэй. Түвдэд “оюу бурхад” хэмээх нэрээрээ алдаршсан.

5. Макалу уул-Непал/Түвд

Макалу уул 8463 метрийн өндөртэй. Өөр өөр хэлүүд дээр олон янзын албан ёсны нэрүүд байдаг. Непал болон Хятадын хоорондын хил дамнан оршдог.

4. Лхоце уул-Непал

Дэлхийн 4 дэх өндөр оргил Лхоце уул өмнөд хэсгээрээ Эвересттэй холбогддог. Түвд –Хятадын хил дээр оршдог. 8511 метрийн өндөртэй.

3. Кангченжунга уул-Непал/Энэтхэг

Энэ уулын өндөр нь 8586 метр бөгөөд Кангченжунга гэдэг нь “Цасны таван эрдэнэс” гэсэн утгатай гэнэ. Алт, мөнгө, эрдэнэсийн чулуу, үр тариа, ариун ном судрын бурхад ивээсэн хэмээн ийнхүү нэрлэжээ. 

2. К2 -Пакистан

Эверест уулын дараа бичигдэг К2 уул 8611 метрийн өндөртэй. Хятадын Шинжааны Такскорган Тажик өөртөө засах тойрог-Пакистаны Гилгит-Балтистанд байрлах Гилгит тосгоныг дамжин оршдог. Оргилд хүрэх гэсэн олон хүн амиа алдсан. Алдартай уулчид үүнрүү авирах дуртай байдаг ч өвлийн цагт хэн ч зүрхэлдэггүй байна.

1. Эверест уул-Непал/Түвд

Эверест бол дэлхийн хамгийн өндөр уул бөгөөд Сагармата гэх нэрээрээ мөн алдартай. Өөр өөр хэлүүд дээр олон нэртэй бөгөөд Непал хэлэнд Жомолунгма, түвдэд Жумулангма гэх мэтээр дуудагддаг. Гималайн нуруунд оршдог энэхүү гайхамшигтай сүрлэг уул 8848 метрийн өндөртэй

Сэтгэгдэл бичих