‘Нинжин сэтгэл’ МУСК өнөөдөр нээлтээ хийнэ

 ‘’Хас Урлан’’ студийн бүтээл ‘’Нинжин сэтгэл’’МУСК өнөөдөр нээлтээ хийх гэж байна. Энэхүү кинонд нинжин сэтгэл уучлал гэдэг ямар чухал зүйл болохыг харуулсан. Мөн амьдралаас хүн хүссэн бүхнээ авж чаддаггүй алдаа бүхэн төлөөстэй гэдгийг энэ киногоор илэрхийлсэн

  Тус кино 7сарын 10аас хийгдэж эхлэн өнөөдөр буюу 10-р сарын 12ний балжинням дашням давхацсан бэлэгт сайн өдрөөр киноныхоо нээлтийг хийж байна. Киноны гол дүрд МУСТА С.Өлзийхүү, МУСТА Г.Отгонцэцэг,МУСТА Б.Одончимэг МУГЖ Ц.Төмөрхуяг, МУГЖ Г.Золбоот мөн жүжигчин П.Шүүдэрцэцэг, Х.Баярмаа, Ц.Алдармаа, Г.Ганбат, Л.Эрдэнэ-очир, Г.Ариунгэрэл гэх жүжигчид тоголсон бол тус киноны ерөнхий найруулагчаар Ц.Хүсэлбаатар ерөнхий продюссер Б.Батжаргал, Ш.Энхжаргал нар оролцсон байна. Энэхүү кино нь Хас урлан филмийн 11дахь уран бүтээл болж үзэгчидэд хүрч байна. Өнөөдөр 18 цагаас Өргөө кино теарт нээлт эхлэх ба 10-р сарын 13нд Хүннү моллд 16 цагаас мөн нээлтээ хийх гэж байгаа юм байна. 

                                                                                                Э.Сэлэнгэ


Сэтгэгдэл бичих