Иргэний үнэмлэхийг нотариатаар батлуулах ШААРДЛАГАГҮЙ боллоо

Иргэний үнэмлэхийг нотариатаар батлуулах шаардлагагүй болсон талаар Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудаар үйлчлүүлэх иргэн, хуулийн этгээд иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээ болон холбогдох бусад албан бичгийг эх хувиар нь авчирсан тохиолдолд хуулбарыг нотариатаар баталгаажуулахыг шаардах явдлыг таслан зогсоохыг Засаг дарга Б.Батболд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллага, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, холбогдох байгууллагуудад тус тус үүрэг болгов.

Тухайлбал, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс иргэдэд 182 төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Үүнээс 29 нь бичиг баримтынхаа хуулбарыг нотариатаар баталгаажуулахыг шаарддаг байсан байна. Харин 2017 оны наймдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн хотын даргын захирамжийн дагуу эдгээр үйлчилгээг иргэд илүү хялбар авах боломж бүрдэж байгаа юм.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

80 настай гэхэд ануухан л хөгшин байна чи 80 хүрч чадвал юу байх бол жаахан соелтой хандаачдээ - 202.9.43.162Уржигдар

Үнэмлэх гэх тэгээд нотротоор батлуулахгүй бол болохгүй анхнаас нь батлуулаад тарааж болсонгүй юу бидний ажил нэг иймэрхүү

irgen - 192.82.64.2492018-10-13 12:06:38

zov

N.Ulzii - 139.5.216.2532018-10-13 08:01:20

BATDOLD MASH ZUV SHIIDVER GARGASN BNA.teriin zahirgaanii dund anhan shatnii negj d ajillah baigaa humuus teriin huuli zasgiin shiidveriig medehgu zarim n meden budildag irgeded uzuulj bgaa teriin uilchilgeeg uuruusee uzuulj bui meteer haritsj bna .

irgen - 66.181.161.572018-10-13 06:17:37

Bayangol duurgiin 4, 14, 18~r horoonii shiljilt hiideg ajiltnuud ih uurtai baih yum. shiljihees argagui ue baihad ih uurtai humuus ajilladag yum baina.

С - 66.181.161.902018-10-12 18:32:25

Зөв

Xvh - 64.119.21.1532018-10-12 18:00:02

Маш зөв одоо мэргэжлийн жолооны үнэмлэх гэж бизнес бн шүү..

z - 202.9.42.2162018-10-12 17:47:19

notariat bol biznes

cho - 64.119.24.1832018-10-12 17:13:53

zuv

зочин - 66.181.182.222018-10-12 15:40:20

Нотариатаар батлуулах шаардлагагүй олон бичиг баримт бий дээ.

зочин - 66.181.182.222018-10-12 15:40:20

Нотариатаар батлуулах шаардлагагүй олон бичиг баримт бий дээ.

иргэн - 139.5.216.852018-10-12 15:03:29

Иргэний үнэмлэхэнд чинь итгэхгүй байна нотирадаар баталгаажуул гэдэг ёс дэлхийд манайхаас өөр хаана ч байхгүй. Бид ийм л төртэй байлаа шүү дээ. ШИВШИГ.

зочин - 202.9.42.1442018-10-12 14:47:28

Араас бас энэ цахим үнэмлэх цахимаас гарсэнмүнэн байна гэдэг юмаэ гаргаж 2дахин баталж нотариадын өөр нэг үйлчигээ гаргаад байгаа нь ношин шог юм

Иргэн - 66.249.82.1672018-10-12 14:39:53

Чааваас ямар их том ажил хийгээ вэ

irgen - 202.179.26.812018-10-12 14:29:45

ashgyi dee