Хурлын үеэр бөөгийн зан үйл үйлджээ

Монголын эмэгтэйчүүдийн холбоо /МЭХ/-ны V чуулган өчигдөр /2018.10.11/ UB Palace-т эхэлсэн. Уг чуулганаар эмэгтэйчүүдийн өмнө тулгарч байгаа асуудлыг хэлэлцэх болов уу гэтэл бөө шашин шүтлэг ёс суртахуун зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж, УИХ дахь 76 гишүүн бузартсан тул билиг оюуныг нь галаар ариусгана гэх зэргээр бөөгийн зан үйл үйлдэж, “дэггүйтжээ”.

Тус холбооны хуралд нийслэл, 21 аймгаас 3000 эмэгтэйчүүд оролцож байгаа бөгөөд гол асуудлаа хэлэлцээгүйд бухимдаж, үг хэлэх боломж олгохыг хүссэн аж. Гэвч 3000 эмэгтэйчүүдээс ердөө тавхан хүнд үг хэлэх эрх олгож, бусад гишүүдэд хаалт тавьжээ. Үүнд нь холбооны эмэгтэйчүүд бухимдаж, “Сүүлийн 22 жил шахам энэ холбоог тэргүүлж байгаа Ж.Эрдэнэчимэг хурлын үйл ажиллагааг өөрийн эрх ашигт нийцүүлэхийн тулд янз бүрийн арга сүвэгчилж, үг хэлэх эрхийг хүртэл боомиллоо” хэмээн шүүмжилж байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Иргэн - 203.91.118.1802018-10-12 10:51:21

Ийм хийхээр яаж эмэгтэйчүүдийн нэр хүнд өсөх вэдээ. Нөгөө эмэгтэй хүний хатан ухаан хаачив

Иргэн - 172.58.56.1142018-10-12 10:28:59

Арай дэндэнээ. Өөр хийх юм олдохгүй байгаа юм шиг эмэгтэйчүүдийн нэр хүндийг унагах үйл ажиллагаа болжээ. Уг нь сэргээх гэж байна гэж бодсон юмсан.