Эцэг эхийн хараа хяналт сул байгаагаас бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөж байна

Манай улсад бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөх тохиолдол өсөн нэмэгдэж байгаа нь судалгаагаар харагдаж байна. Энэ оны эхний есөн сарын байдлаар 0-13 насны нийт 79 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэсэн тоо баримт гарчээ. Үүний 70 гаруй хувь нь нийслэл хотод үйлдэгдсэн байна. Энэ нь хүн амын төвлөрөлтэй холбоотой аж. Сэтгэл судлаачид бага насны хүүхийг хүчиндэх шалтгаан нь гэр бүл салалт, эцэг эхийн хараа хяналт сул байгаатай холбоотой хэмээн тайлбардаг байна. Мөн судалгаанаас үзэхэд энэ төрлийн хэргийг үйлдэж буй хүмүүсийн 54 орчим хувь нь архины хамааралтай бөгөөд эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд байдаг. Хэрэгт холбогдогч 59 иргэн байгаагаас хохирогчийн төрсөн эцэг 3, эцэг эхийн найз 1, хойд эцэг 9, хүргэн ах 2, төрсөн ах 2, нагац, авга ах нийт 6, өвөө 2 үл таних хүн 8, зүс тахих хүн 26 байна гэсэн тоо гарчээ. Энэ төрлийн хэрэг үйлдэгчдэд эрүүгийн хуульд заасан хамгийн хүнд ялыг оногдуулдаг байна. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлд “Бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд 12-20 жил, эсвэл бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг ажээ.

Сэтгэгдэл бичих