Кейни Уэст: Трамп надад супермэн шиг мэдрэмж төрүүллээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Цагаан ордондоо реппер Кейни Уэстийг хүлээн авч, цаг үеийн асуудлаар ярилцжээ.

Реппер эр Цагаан ордонд зочлохдоо Трампын сонгуулийн кампанит ажлын уриа "Хүчирхэг Америкийн төлөө" гэх бичигтэй улаан өнгийн малгай өмссөн байжээ.

 

Тэд урьдчилсан байдлаар ордны зуйван танхимд уулзахдаа Африк гаралтай Америк иргэдийн ажил эрхлэлт болон Чикаго хотноо сүүлийн үед гарч буй зэвсэгт халдлагын талаар санал солилцох байв.

 

Гэтэл Кейнигийн сэтгэл ихээхэн хөдөлж, дур мэдэн ярилцах сэдвээ өөрчлөн Ерөнхийлөгч Трампыг багагүй сандаргажээ.

 

 

Кейни "АНУ, БНХАУ-ын дэгдээд буй худалдааны маргаанд бид хохирч байна" хэмээгээд ажил эрхлэлтийн талаар үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн аж.

 

Тэрбээр ийнхүү хэлэх үедээ хараалыг үг хэлэхээс гадна эрхэм Ерөнхийлөгчийн ширээг алгадсан байна. 

 

Уг уулзалтын дараа танхимд цугларсан сэтгүүлчдэд Кейни "Трамп надад супермэн шиг мэдрэмж төрүүллээ. Үнэхээр гайхалтай" гэж ярьжээ.

 

Реппер эр өнгөрөгч долоо хоногт Трампын төлөө нийгмийн сүлжээ болох твиттер, инстаграмаа устгасан аж. 

 

Трамп өнгөрсөн зургаадугаар сард Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай уулзахаасаа нэг өдрийн өмнө Цагаан ордондоо Кейнигийн гэргий, реалити шоуны од Ким Кардашианыг хүлээн авсан билээ.

 

shuud.mn Б.Дэлгэрцэцэг 


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин - 66.249.82.177Өчигдөр

трам бол сайн удирдагч.

Зочин - 202.21.106.1222018-10-13 13:20:08

Айж үхтэл нь дарамтлаа биз. Тэрнээс биш энэ солиотой амьтан үхсэн баасных нь супер байдаг юм.

Мэндээ - 66.181.161.1192018-10-13 06:51:22

Дональд Трамп ч их сэргэлэн яаж нийгэмд нэр нөлөөгөө өсгөж чадахаа мэддэг эр юм даа. Хүчирхэг Америкийн төлөө.