Олон улсын Охидын өдрөөр 600 охин чууллаа

Охидууд биш хөвгүүдийн манлайлах чадвар сайн хэмээн үздэг нь нийгмийн ихэнхийн ойлголт болсон. Охин хүүхэд гэхээрээ л юмны сүүлд байх биш тэд ч мөн өөр өөрсдийн хэлэх гэснээ хэлж санаа бодлоо илэрхийлэх эрхтэй цаг үед бид амьдарч байна. Өнөөгийн өсвөр үеийн охидын дунд нэгнээ дарамталж гадуурхах гэсэн ойлголт их байдаг болсон. Мөн энэ насны охидын хувьд хайр дурлал үерхэл нөхөрлөл гэдэг зүйл хэтэрхий эмзэг асуудал нь болсон. Тэгвэл өнөөдөр Монголын хүүхдийн ордонд 600 гаруй өсвөр үеийн охид чууллаа.  


 

ГБХЗХГ-ын Хүүхэд хөгжил хамгаалаллын газрын дарга О.Сэлэнгэ Энэ уулзалтын гол зорилго нь охидод тулгарч буй асуудлыг тодорхойлж, шийдэх гарцыг хайхад оршиж байна. Нөгөө талаасаа охид эрэгтэй хүүхдэд хэрхэн яаж зөв үлгэрлэх, тэд нийгмийн сайн сайхны төлөө юу хийж чадах вэ гэдгийг ярилцах юм. Зөвхөн ярилцах биш ажил хэрэг болгоно. Хүүхдийг хайрлаж, хамгаалах нь бүх салбарын хүмүүсийн үүрэг’’гэсэн юм. Үндэсний статисткийн хорооны мэдээлснээр өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд 0-18 насны 587.250 охид байна гэж үзжээ.

  Нэгдсэн Үндэсний байгууллагын Ерөнхий Ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн 10 сарын 11-ний өдрийг Олон улсын охидын өдөр болгон тунхаглажээ. Дэлхийн 193 оронд энэ өдрийг Олон улсын охидын өдөр буюу Олон улсын охидын эрхийг хамгаалах тэдэнд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах боловсрол эзэмшүүлж хөгжүүлэхэд нь анхаарал хандуулах мөн охидын талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд оршино.

 ‘’Хүч чадалтай охид’’ уриатайгаар нийт 73 Ерөнхий боловсролын сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрийн төвүүдийн төлөөлөл бүхий 600 гаруй охид энэхүү чуулганд оролцсон байна. Мөн энэхүү чуулганаар охидод гоо зүйн зөвлөгөө өгч тэдэнтэй дотно яриа өрнүүлэн Киви хамтлагын ахлагч У.Ука, загвар өмсөгч топ модел Б.Төгс мөн жүжигчин Б.Мишээл нар ирж халуун яриа өрнүүллээ.

Сэтгэгдэл бичих