Гадаадын иргэдийг дээрэмддэг бүлэг этгээдүүдийг саатууллаа

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид нийслэлийн төвийн дүүргүүдийн нутаг дэвсгэрт шалгалт хийжээ.

Шалгалтаар, гадаадын иргэдийн цүнх, халааснаас гар утас, эд зүйлийг нь хулгайлдаг бүлэг этгээдүүдийг илрүүлэн шалгаж эхэлсэн байна. Цагдаагийн албанд шалгагдаж буй М нарын дөрвөн этгээд нь төрсөн ах дүү  болон хамаатан садны холбоотой юм.

Бүлэглэгч этгээдүүд өмнө нь халаасны хулгайн хэргээр удаа дараа шалгагдаж, ял шийтгэгдэж байсныг мөрдөн байцаалтаар нотолжээ. Уг хэрэгт ченж А-г мөн холбогдуулан шалгаж байгаа  хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих