Монголын эмэгтэйчүүдийн холбооны тавдугаар чуулган эхэллээ

Ерөнхийлөгчөө сонгох албан тушаалын марафоноор  сүүлийн жилүүдэд нам гүм, хэний ч мэдэхгүй шахуу сүржин нэртэй Монголын эмэгтэйчүүдийн холбоо /МЭХ/-г  хэн хүнгүй мэдэж авлаа.

Тус байгууллага өнөөдөр /2018.10.11/ Монголын эмэгтэйчүүдийн нэгдсэн тавдугаар чуулганаа  UB Palace-т хийж байна.  Чуулганд 21 аймаг, нийслэлийн дүүргүүдээс  нийт 3000 эмэгтэйчүүдийн төлөөлөл  оролцож байгаа аж.  Чуулганы хоёр дахь өдөр   буюумаргааш Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийг сонгох юм.

Тус байгууллагыг  18 жилийн хугацаанд Ж.Эрдэнэчимэг толгойлж ирсэн бөгөөд  энэ удаад тэрбээр  дахин ерөнхийлөгчид нэр дэвших тухай эх сурвалжууд хэлж байгаа юм. Мөн  94  жилийн түүхтэй тус байгууллагад шинэчлэл авчрахаар  Монголын эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Н.Золзаяа, "ISO Mongolia" компанийн захирал Б.Оюунгэрэл нар ерөнхийлөгчид  өрсөлдөж байгаа юм.

Сэтгэгдэл бичих