НАСА 17 настай охиныг Ангараг дээр буусан анхны хүн болгохоор бэлтгэж байна

Алисса Карсон бол АНУ-ын Луйзиана мужид төрж өссөн 17 настай охин юм. 17 нас гэхээр танд жаахан сонсогдож байж магадгүй. Гэхдээ НАСА түүнийг сансрын нисэгч болгохоор бэлдэж байгаа аж.

Тэр 2033 онд Ангараг гариг руу нисэх анхны хүн болохоор бэлтгэгдэж байгаа нь энэ. Энэхүү даалгаварын гол зорилго бол Ангараг гариг дээр хүний колони үүсгэх ба нэг л өдөр хүн төрөлхтнийг аварч мэдэх маш чухал төсөл юм. 

Алисса 3 настай байхдаа "The Backyardigans" телевизийн шоуг үзээд Ангараг руу ниснэ гэж шийдсэн байна.

Тэр үеэс эхлэн тэр мөрөөдлөө биелүүлэхээр шаргуу хөдөлмөрлөж эхэлжээ. 2008 онд түүний аав Берт Карсон АНУ-ын Сансар огторгуйн кемпэд түүнийг оруулжээ. Үүний дараа тэр НАСА-гийн Сансар огторгуйн бүх кемпүүдээр зочилсон анхны хүн болсон юм.

Таван жилийн дараа Алисса НАСА-гийн паспорт хөтөлбөрийг 14 төвөөр зочилж байж гүйцээж чаджээ.

Сансрын нисэгчийн маш өндөр ачаалалтай бэлтгэлийн хүрээнд тэр бүх хичээлийг 4 өөр хэл дээр үзэж дуусгажээ.

Найзынх нь дурдсанаар Алисса гэр бүл зохиож, хүүхэдтэй болж чадахгүй гэдгээ мэддэг гэнэ. Гэхдээ ийм байлаа ч тэр мөрөөдөлдөө хүрэхээр зориг шулууджээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

з - 122.201.21.1632018-10-11 20:52:37

очиж чадах эсэх нь тодорхойгүй

ы - 66.181.191.1712018-10-11 17:00:34

Юугаа ч мэдэхгүй хүүхдийг ингэж туршилт болгож байгаад хүүхдийн эрхийг хамгаалагчид таг дуугүй. Ялангуяа манай феминист шизотууд таг дуугүй.

Зочин - 202.21.106.1222018-10-11 15:44:03

Саран дээр буусан гээд бсан. Худлаа болж таарсан. Саран дээр бууж чадаагүй, пуужингийн технолиогоор дэлхийд 2 т ордог Америк тэргүүтэй НАСА тэнд хүн буулгана гэж юу бсан юм. Бас л худлаа сенсааци .

zochin - 202.179.27.2342018-10-11 12:19:20

mash sonirholtoi

www.shiljilt.com - 202.70.43.2142018-10-11 10:47:17

Public -d zoruilsan khudlaa medeelel. Angarag deer USA nuuts zasgiin gazar koloni bauguulaad 60 orchim jil bolj baina.