П.Орхон хэвлэлийн бага хурал зарлалаа

Өнгөрсөн наймдугаар сард Индонез улсад зохиогдсон Азийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ийн жинд Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхон түрүүлж, алтан медаль хүртсэн. Гэсэн ч хэдхэн хоногийн дараа түүний сорьцоос допингийн жагсаалтад багтсан станозолол гэх бодис илэрсэн нь хэл ам дагуулсан юм. Улмаар түүний медалийг хураах шийдвэрийг Азийн олимпийн зөвлөлөөс гаргасан билээ.

Тэгвэл өнгөрсөн хугацаанд энэ асуудлаар огт ам нээгээгүй байсан П.Орхон сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ. Тэрбээр өнөөдөр 11.00 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарласан байна.

Сэтгэгдэл бичих