Бөөрөнцөг шидэлтийн төрөлд Э.Өнөрмаа мөнгөн медаль хүртлээ

Индонези улсын Жакарта хотноо 10 дугаар сарын 6-13-нд үргэлжилж буй Азийн III паралимпийн наадмын хөнгөн атлетикийн бөөрөнцөг шидэлтийн Т40-41 ангилалд Э.Өнөрмаа мөнгөн медаль хүртсэн байна.


Монгол Улсын баг тамирчдын хоёр дахь медалийн эзэн ийнхүү тодорлоо. Энэ удаагийн Азийн паралимпийн наадам нь спортын 18 төрөлд 3656 тамирчин 556 багц медалийн төлөө өрсөлдөж алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулах юм. Энэ наадамд Монгол Улсын баг тамирчид жүдо бөх, байт харваа, пауэрлифтинг, бадминтон, суугаа волейбол зэрэг спортын 9 төрөлд өрсөлдөж байна.

Сэтгэгдэл бичих