МакГрегор юуны төлөө тулалддаг вэ? Тулаанчийн тансаг амьдрал

Холимог тулааны UFC-ийн дэлхийн аварга, 29 настай ирланд эр Конор МакГрегор тамирчны замналаас гадна телевизийн шоу нэвтрүүлгийн байнгын оролцогч, тансаг амьдралын хэв маягийг эрэлхийлэгч гэдгээрээ зартай.Рингийн хаан маань тулаан хийж олсон мөнгөөрөө Лас-Вегас болон төрөлх Дублин хотдоо тансаг харш сүндэрлүүлээд байгаа. Арван жилийг хамтдаа үдэж буй найз бүсгүй Ди Девлинтэйгээ тэрээр эдгээр харшууддаа амьдардаг юм.Хосууд өнгөрсөн тавдугаар сард хүүтэй болсон.

МакГрегор юуны төлөө тулалддаг вэ? Тулаанчийн тансаг амьдрал

Зугаа цэнгэлийн хот Лас-Вегасийн хаалттай бүсэд 1,5 акра талбай эзлэн орших МакГрегорийн харшийг Mac Mansion хэмээн нэрийддэг.Нутгийн оршин суугчид Наран ургах уул хэмээн нэрлэдэг энэ толгодоос Вегасыг алга дээрээсээ мэт бүрэн тольдох боломжтой.

МакГрегор юуны төлөө тулалддаг вэ? Тулаанчийн тансаг амьдрал

МакГрегор юуны төлөө тулалддаг вэ? Тулаанчийн тансаг амьдрал

МакГрегор юуны төлөө тулалддаг вэ? Тулаанчийн тансаг амьдрал

МакГрегор юуны төлөө тулалддаг вэ? Тулаанчийн тансаг амьдрал

Холимог тулааны замналаа эхлэхээс өмнөх 17 жилийг хэцүү хүнд нөхцөлд үдсэн Дублин хотдоо МакГрегор хоёр дахь харшаа босгоод байна.Итали дизайнерын тусгай захиалгын тавилга, гоёмсог усан сан, 10 зочин зэрэг хүлээж авах унтлагын өрөөнүүд, гэрээр нь үргэлж холхих кино одод гээд Америкийн амьдралаас нь огтхон ч дутахгүй гэнэ.Орчин үеийн техник хэрэгслээр иж бүрэн тоноглогдсон  МакГрегорын гал зуухийг та телевизийн “Top Chef” шоунаас хараарай.

МакГрегор юуны төлөө тулалддаг вэ? Тулаанчийн тансаг амьдрал

МакГрегор юуны төлөө тулалддаг вэ? Тулаанчийн тансаг амьдрал

2 сая еврогийн өртөгөөр боссон харшид нь үдэшлэг хийхэд зориулсан цэлгэр танхим, видео тоглоом тоглож болохуйц хос дэлгэц бүхий телевизор, ширээний хоккей, тэр ч байтугай диско үдэшлэгийн толин бөмбөлөг ч бий.

Тамирчны гэр гэдэг утгаараа спортын бүхий л хэрэглэл, гольфийн булан, хөлбөмбөгийн жижиг талбай байгуулахаа мартсангүй.

МакГрегор юуны төлөө тулалддаг вэ? Тулаанчийн тансаг амьдрал

МакГрегор тансаг автомашины хорхойтон. Түүний гаражид BMW i8, Cadillac Escalade, Mercedes Benz, BMW 5-Series зэрэг 8 шилдэг хүлэг сойгоостой.

Эх сурвалж:eagle.mn

Сэтгэгдэл бичих