Д.Төмөрхүлэг нар Эмират улстай хийсэн гэрээгээ цуцалжээ

Арабын Нэгдсэн Эмират улсаас Монголын гурван жүдочийг легионер тамирчнаар урьж өөрийн нэр дээр барилдуулах хүсэлтийг Монголын жүдо бөхийн холбоонд энэ оны эхэнд ирүүлсэн билээ.

Тус улсаас эрэгтэйчүүдийн -66кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, эрэгтэйчүүдийн -81кг Н.Дагвасүрэн, 100кг-д өрсөлддөг Б.Тэмүүлэн нарыг өөрийн нэр дээр барилдуулах хүсэлт гаргасан. Гэвч тэдний хийсэн гэрээ хэлэлцээр цуцлагдаж, эх орныхоо нэрийн өмнөөс барилдахаар болжээ. Ямар учраас хийгдсэн гэрээ нь цуцлагдсан нь тодорхойгүй бөгөөд Абу Даби гранд сламд Монгол Улсын өмнөөс зодоглох тамирчдын бүрэлдэхүүнд багтсан байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Zochin - 64.119.18.1392018-10-09 15:40:01

Haanaa barildana hend hamaatain heden togrog olj baival haanaas barildsan bolno