Арваннэгдүгээр сарыг дуустал амралтын өдрүүдэд үнэт цаасны данс нээнэ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн хувьцааг дотоод, гадаадын хөрөнгийн биржээр арилжаалж эхлэх тухай төр, засгийн тогтоол, шийдвэрүүдтэй холбоотойгоор иргэдийн үнэт цаасны данс нээлгэх үйл ажиллагаа сүүлийн үед идэвхжиж байна. Энэ оны эхний хагас жилд сард дунджаар 5000-6000 данс нээж байсан бол наймдугаар сард 8902, есдүгээр сард 24682 данс тус тус нээжээ.

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн гүйцэтгэх тушаалын дагуу үнэт цаасны дансны бүртгэлийг гүйцэтгэх “Миллениум CSD” системийг арваннэгдүгээр дүгээр сарыг дуустал амралтын өдрүүдэд ажиллуулахаар болсон байна. Хэрвээ та үнэт цаасны дансаа нээлгээгүй бол Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан, дараах үнэт цаасны компаниудад хандана.

Сэтгэгдэл бичих