АН-ын бүлэг Сангийн сайдын мэдээллийг сонсч байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордны “А” танхимд хуралдаж байна. Хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа аж. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын мэдээллийг сонсч байна.

Тус намын бүлэг өнгөрсөн баасан гаригт УИХ ирэх оны төсвийн анхны хэлэлцүүлгийг хийж байх үеэр тав хоногийн завсарлага авсан юм. Төсвийг судлах, шаардлага байгаа гэдгийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдэгдээд байгаа билээ.

Сэтгэгдэл бичих