Цасны тухай гайхмаар баримтууд

Улаанбаатарт шинэхэн цастай өглөө айлчлан иржээ. Цас орох үед “цаанаа л нэг” цэнгэг агаартай, гэгээн өдөр болдог мэт… Тэгвэл цасны талаар бид юу мэдэх вэ? Цасны талаар олны төдийлөн мэддэггүй сонирхолтой баримтуудыг бид нэгтгэлээ. 

1. Цас цагаан өнгөтэй биш.

Image result for SNOW FACT

Цас цагаан өнгөтэй харагддаг. Гэтэл үнэндээ цас ямар ч өнгөгүй тунгалаг бөгөөд гэрлийн тусгалаас хамааран бидэнд цагаан өнгөтэй харагддаг аж. 

2. Цасан ширхэг 6 талсттай.

Image result for snowflake

Цасан ширхэг олон мянган хэлбэр дүрстэй байдаг ч ерөнхийдөө 6 талсттай байдаг. 

3. Эскимос хэлэнд цас гэх утгатай 50 үг байдаг. 

Image result for eskimos

Сибирийн Эскимос үндэстэн цасыг 50 өөр үгээр илэрхийлдэг. Нийт үгсийн жагсаалтыг эндээс харж болох юм.  

4. Цас бол эрдэст бодис.

Related image

Цас яг л алмаз, давс шиг эрдэст бодист тооцогддог. 

5. Цас агаарыг 90 хувь цэвэршүүлдэг.

Image result for УЛААНБААТАР ЦАС

Их хэмжээний цаас орсны дараах 1 цагийн хугацаанд агаарын бохирдол 90-95 хувь цэвэршинэ. 

6. Улаан, шар, хар цас ордог.

Image result for pink snow danger

Агаар дахь хүчил, хийн нэгдлийн улмаас цас өнгөө хувиргаж олон өнгөтэй орсон тохиолдол бий. 

7. Цас дуу авиаг хувиргадаг

Image result for snow voice change research

Антрактидад явуулсан судалгаагаар их хэмжээний цастай үед гарсан дуу авианы чиглэл, хэм сарниж, өөрчлөгдөж байжээ. 

8. Цасан ширхэг 5 мянган өөр хэлбэртэй. 

Image result for snowflake bentley

“Цасан ширхэг” нэрээрээ дэлхийд танигдсан гэрэл зурагчин Бентлэй анх 1885 онд цасан ширхэгийн нарийвчилсан талст бүхий гэрэл зургийг буулгажээ. Тэр 5 мянга гаруй өөр хэлбэрийн талстыг тогтоосон юм. 

9. Хамгийн том цасан ширхэг

Image result for snowflake 1887 15 inch

1887 оны нэгдүгээр сарын 28-нд АНУ-ын Монтана мужид “Хамгийн том цасан ширхэг” орсон нь 15:8 инчийн харьцаатайгаар Гиннесийн номонд бүртгэгджээ. 

10. Хамгийн хурдан орсон цас

Image result for snow 2015 march

2015 оны гуравдугаар сарын 5-ны өдөр Итали улсад 18 цагийн дотор 3 метр цас орсон нь их хэмжээний цас хамгийн хурдан орсон тохиолдол болжээ. 

11. АНУ-д жил тутам 105 цасан шуурга болдог. 

Image result for snow usa

Жил бүр дунджаар 105 цасан шуурга тус улсад болдог аж. 2-5 өдөр үргэлжлэх бөгөөд хамгийн ихдээ жилд 305 удаа шуурга болсон байна. 

12. Хэт их цас хүнийг “солиоруулдаг”

Image result for snow disease

Арктикийн бүс дагуу нутагладаг иргэдэд явуулсан судалгаагаар удаан хугацаанд хэт их цасан дунд амьдрах нь сэтгэл зүйд нөлөөлж, улмаар ганцаардах шизофреноор өвчлөх үндэс болдгийг тогтоожээ.

13. Дэлхий тэр чигтээ цасаар хучигдсан байсан. 

Image result for snow 600 million year

Зарим судлаачдын үзсэнээр 600 сая жилийн өмнө буюу дэлхий нартай ойр хэмд очихоос өмнө дэлхий тэр чигтээ цасаар хучигдсан байжээ. 
 

Сэтгэгдэл бичих