Сүхбаатарын ИТХ-ын нөхөн сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулав

Өнгөрсөн ням гаригт хоёр аймаг, таван суманд нөхөн болон дахин сонгууль явагдав. Сонгуулийн тухай хуульд нөхөн сонгуулийн санал хураалтыг жил бүрийн зургадугаар сарын сүүлийн ням гараг, 10 дугаар  сарын эхний ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулахаар заасан байдаг.

Нөхөн болон дахин сонгуульд Монгол ардын нам болон Ардчилсан намаас нийт 15 нэр дэвшигч өрсөлдөхөөр саналын хуудсанд бичигдсэн бол нийт 21007 сонгогч саналаа өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгджээ. Санал авах ажиллагааг сонгуулийн автоматжуулсан систем ашиглан явуулав.

Нөхөн болон дахин сонгууль явуулж байгаа аймаг, сумдаас хамгийн их өрсөлдөөнтэй нь Сүхбаатар аймгийн ИТХ-ийн нөхөн сонгууль байв. Уг нөхөн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Жамбын Батсуурь өрсөлдөгчөө 70 хувиар ялж, ялалт байгуулжээ. Тэрээр Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байсан билээ.

Сэтгэгдэл бичих