М.Анхцэцэг, Б.Золжаргал нар шинэ хүнээ өлгийдөн авлаа

Хүндийг өргөлтийн шилдэг тамирчдын нэг болох Мөнхжанцангийн Анхцэцэг хүүтэй болжээ. Тэрбээр энэ долоо хоногт “Гурван гал” эмнэлэгт амаржсан байна. Түүний гэр бүлийн хүн болох Б.Золжаргал Улсын драмын эрдмийн театрт жүжигчнээр ажилладаг юм.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, “Рио 2016” олимпийн наадмын шагналт VII байр М.Анхцэцэг хүндийг өргөлтийн спортын түүхэнд ховор амжилтын эзэн билээ. 2014 онд БНХАУ-ын Наньжинд болсон залуучуудын олимпийн наадамд 4-р байр эзэлсэн тэрбээр Ази тив, Азийн залуучууд, Залуучуудын ДАШТ, Оюутны ДАШТ, Дэлхийн цом гээд бүхий л тэмцээнээс медальтай ирж байсан юм.

М.Анхцэцэг “Рио 2016” олимпийн наадмын дараа болсон ДАШТ-д амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн билээ. Түүний гэр бүлийн хүн болох Б.Золжаргал Драмын театрын жүжигчин бөгөөд энэ онд "Гэгээн муза" олон улсын наадмаас хүүхдийн жүжгийн төрөлд "Царцаа Намжил" жүжгийн Намжилын дүрээр шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг хүртсэн юм.

Залуу хосууд маань энэ долоо хоногт шинэ хүнээ өлгийдөн авчээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

А - 203.91.119.1472018-10-09 13:09:03

Харамсалтай л юм. За яахав, Бяцхан үрд нь эрүүл энхийг хүсэе дээ.

залуу хосдоо баяр хүргэе яадаг юм маамуутай болсон ч бүр их амжилт гаргана биз дээ - 203.91.118.1802018-10-08 08:32:14

аагий

teneg ohin - 122.201.24.1992018-10-07 22:48:53

hairan ohin 2 jil tesehgui, zaluu ni bur teneg hunii husel moroodliig ugui hiisen

123 - 66.181.190.122018-10-07 20:21:12

Юун хүүхэд вэ бэлтгэлээ сайн хий дэмий дээ. Олимп ойрхон байна ш дээ.