Н.Түвшинбаяр аваргын хоёр хүү олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртэв

Монголд хоёр дахь удаагаа болж буй жюү жицүгийн олон улсын "ULAANBAATAR PRO" тэмцээн Спортын төв ордонд үргэлжилж байна. Тус тэмцээнд есөн орны 441 тамирчин зодоглон, хүч үзэж байгаа аж. 

Өсвөр үеийн хөвгүүдийн ангилалд олимпын алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярын  хүү Манлай, Мандах нар өрсөлдөн, хоёулаа хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлжээ.

Энэ талаар Т.Манлай хүү сэтгэгдлээ хуваалцахдаа, “Би энэ тэмцээнээс өнгөрсөн жил мөнгөн медаль хүртсэн. Энэ жил хэдийгээр медаль авсан ч амжилтаа ахиулж чадсангүй. Уг нь би тэмцээнд оролцохгүй гэж бодож байсан юм. Аав л өрсөлд гэсэн” хэмээжээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

T - 202.126.89.22018-10-06 18:55:17

Huurhun ym be