Ирэх онд улсын төсвөөс хийх хөрөнгө оруулалтын ажлууд

Ирэх оны улсын төсвийн төслийг Сангийн яамнаас танилцууллаа.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 752 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтад зарцуулна. Энэ мөнгөөр дараах ажлуудыг гүйцэтгэх юм байна.

Шинээр барих

  • Сургууль 46,
  • Цэцэрлэг 57,
  • Дотуур байр 22,
  • Эмнэлэг 32,
  • Соёлын төв 26,
  • Спорт цогцолбор 24,
  • Авто зам 40,
  • Гүүр 8

Засварлах обьектууд

  • Сургууль 71,
  • Цэцэрлэг 86,
  • Дотуур байр 12,
  • Эмнэлэг 29,
  • Соёлын төв 26,
  • Спорт цогцолбор 13,
  • Авто зам 10,
  • Гүүр 5.

Хөрөнгө оруулалтын ажлуудыг сонгохдоо нэг салбарт томоохон хөрөнгө оруулалтыг багцаар нь хийж, тухайн салбарын асуудлыг нэг мөр шийдвэрлэхийг зорьсон гэж Сангийн яамнаас тайлбарласан юм. Ингэснээр нэг төслийг он дамжин санхүүжүүлэх, төсвийн хөрөнгө үргүйдэх явдаол буурна гэсэн юм.   

Үүний сацуу орон нутагт нийт 681 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Үүний 189 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, үлдсэнийг нь орон нутгийн төсвөөс гаргахаар болжээ.

Баян-Өлгий, Хөвсгөл, Орхон, Дархан, Өвөрхангай аймгуудад 10 тэрбум болон түүнээс хэмжээний хөрөнгө оруулалт хийх юм.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

zochin - 59.153.112.2212018-10-06 11:01:10

AALZNII TOR SHIG ZAM TEEVER EKOLOGIIN TENTSVERIIG

бид - 139.5.217.102018-10-05 20:57:02

сургууль цэцэрлэгээ барихаа боль өрөө төл замаа барь сургууль цэцэрлэгийг хувийн хэвшилд өг сангийн яаманд огт шинэчлэл алга татвараа нэмэх асуудалд хойрго сууж байж яаж алдагдлаас гарах вэ