Месси өвөрмөц амжилтын эзэн

Аваргуудын лигийн хэсгийн шатны хоёрдугаар тойрогт Испанийн алдарт “Барселона” баг Английн “Тоттенхэм”-ыг 4:2-ын харьцаатайгаар буулгаж авсан байна. Каталонийн багийн довтлогч Лионель Месси дубль хийжээ. 


Тэмцээний эхний тойрогт аргентин залуу ПСВ багийн хаалганд хэт-трик хийсэн юм. Ийнхүү Месси Аваргуудын лигийн эхний хоёр тоглолтын дараа таван гоолтойгоор шилдэг мэргэн буучдыг тэргүүлж байгаа аж. 


Энэ улирлыг эхлүүлээд Месси 10 тоглолтод оролцохдоо гоол + дамжуулалт гэсэн үзүүлэлтээр 15 оноо аваад байна. Тэрбээр 10 гоол оруулж, амжилттай дамжуулалт тавыг өгчээ. 

Сэтгэгдэл бичих