Татварын багц хуулийг энэ онд багтаан батална

Татварын багц хуулийг Сангийн яамнаас дөрөвдүгээр сард УИХ-д өргөн барьсан. Эдгээр хуулийг энэ онд багтаан батална гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр мэдэгдэв. Багц хуульд

  • Татварын ерөнхий хууль,
  • ААНОАТ ,
  • ХХОАТ-ын тухай хууль багтсан юм.

Эдгээр хуульд

  • ЖДҮ-ийг ихээхэн дэмжин, жилийн борлуулалтын орлого 1.5 тэрбум төгрөгөөс доош аж ахуйн нэгжийн төлсөн татварын 90 хувийг хөнгөлнө. Ингэснээр төсвийн орлого буурах эрсдэлгүй эв. Харин дунд хугацаандаа татварын орлого 13-14 хувиар нэмэгдэнэ гэж үзэж байна.
  • Татварын багц хуулийн төсөлд хөрөнгө оруулалтыг дэмжсэн хэд хэдэн өөрчлөлтийг тусгажээ:
  • Барилга байгууламжийн элэгдэл тооцох хугацааг 25 жил болгож бууруулсан.
  • Алдагдал шилжүүлэх хугацааг салбараар нь ялгалгүй бүгд таван жил болгожээ. Ингэснээр хөрөнгө оруулалт ихээр хийсэн үед алдагдал тооцохгүй. Дараагийн жилүүдэд тооцох боломжтой.
  • Хөрөнгийн зах зээлийг дэмжих зорилгоор Хөрөнгийн биржээр арилжаалсан хувьцаа, өрийн бичиг, зээлийн хүүгийн орлогыг 20-иос таван хувь болгон бууруулна.
  • Монгол Улсын аж ахуйн нэгж гадаадад үйл ажиллагаа явуулж, татвар төлсөн бол Монгол Улсын татвараас хасна.
  • Татварын өр төлөх хугацааны хөнгөлөлтийг хоёр жил хүртэлх хугацаагаар сунгана. Өнөөгийн хуулиар татварын өрийг хамгийн ихдээ хоёр сараар сунгуулдаг.
  • Татварын хялбаршуулсан тогтолцоо шинээр нэвтэрнэ. 
  • 50 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж, хувь хүн өөрөө хүсвэл нийт татвар ногдох орлогын нэг хувьтай тэнцэх татварыг төлж, жилд нэг удаа тайлагнана.
  • Мөн татварын бүртгэл, тайланг цахимжуулахын сацуу жилд дөрвөн удаа авдаг байсныг цөөрүүлэхээр заасан юм.

Сэтгэгдэл бичих