Хайрын шүлгийн “Цагаан Уул” наадам болно

Монголын Залуучуудын Холбооноос жил бүр зохион байгуулдаг хайрын шүлгийг магтан дуулагч "Цагаан Уул-2018” яруу найргийн тов зарлагдлаа.1991оноос хойш26жилийн хугацаанд 20 дахь удаагаа зохион байгуулж буй "ЦАГААН УУЛ”хайрыншүлгийн наадам ньзалууяруу найрагчдын хүсэн хүлээдэг,Монгол хэлний үгсийн сайхныг магтан таниулдагүйл ажиллагаа болдгоороозалуусттанигдсанбилээ. Тус наадмыг Монголын Залуучуудын Холбоо,Монголын Зохиолчдын Эвлэл , МҮОНТ "Залуу удирдагч” сан,Монголын сэхээтний холбоо хамтран зохион байгуулах юм.

Наадмын зорилго нь:

  • Залуу уран бүтээлчид, яруу найрагчдыг дэмжих тэдний уран бүтээлийг үнэлэх, нийтийн хүртээл болгох, олон нийтэд сурталчлах
  • Монгол хэлний үгийн яруу сайхан, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх олон нийтэд сурталчлах, хүүхэд залуучуудад таниулах.

 

Хайрын тодорхойлолт:Хайр гэдэг ньмэдрэмжээсүүссэнмэдрэхүйбөгөөд зөрчилгүй байх төгс хэмжигдэхүүн, хурдны дээд хэмжүүр юм. Хайр нь эхлээд өөрийн дотооддоо зөрчилгүй болох ингэснээр гадна талдаа хамгийн дээд хурдаар хайрлах, бусдыг хайрлахыг хэлнэ.

Хайр-Эх орны хайр, эцэг эхийн хайр, хосын хайр, эх дэлхийд буй бүхнийг хайрлах хайр, амийг тэтгэгч болгоныг хайрлах хайр тэдгээртбүгдэднь хайр бий.

Цагаан Уул хайрын шүлгийн наадам уламжлал ёсоор 4 үе шаттайгаар явагдах бөгөөд шат бүр тодорхой сэдвийн хүрээнд явагдана.

Дараах линкээр орж бүртгүүлнэ үү.Над дээр дарна уу??

Шалгаруулах журам:

1 шат:2018.11.01-нд оролцогчид чөлөөт сэдвээр оролцоно. Шүүгчдийн зөвлөлийн хурлаар бичгээр шалгаруулалт хийнэIIшатанд тэнцсэн33оролцогчдын нэрсийг зарлана.

2 шат:2018.11.02Шилдэг 33 оролцогч үндэсний хувцастай оролцох бөгөөд шүүгчдийн шалгаруулалтын оноогоор 13 шилдэг оролцогч шалгарна.

3 шат: Шилдэг 13 оролцогчдоос шүүгчдийн шалгаруулалтын оноогоор 5 шилдэг оролцогч шалгарна.

4 шат:Шилдэг 5 яруу найрагч шалгарч тэргүүн байрын төлөө өрсөлдөнө.

Жич: Оноо тэнцсэн тохиолдолд нэмэлтээр шүлэг уншина.

 

Орон нутгаас оролцогчид

Орон нутгаас оролцогчид 2018 оны 10-р сарын25-аас 10-р сарын27-ныг дуустал тухайн аймаг, сумын Залуучуудын Холбооны тодорхойлолтын хамтаарMyf@myf.mn хаягаар шүлгээ ирүүлнэ. /Холбогдох утсыг хавсаргах./

Улаанбаатар хотоос оролцогчид

Улаанбаатар хотоос оролцогчид 2018 оны10-р сарын27-оос10-р сарын31-ныг дуустал МЗХ-ны 2 давхарт 207А тоотод бичгээр болонMyf@myf.mn хаягаар шүлгээ ирүүлнэ.

Материал бүрдүүлэх, хүлээн авах:Хайрын шүлгийн "Цагаан Уул 2018” наадамд оролцогчдын шүлгийг хэвлэмэлээр болон файлаар хүлээн авна.

Тавигдах шаардлага:

  • Цахим бүртгэлд хамрагдана.www.myf.mn
  • Овог, нэр, утас, аймаг дүүргийн харьяалал, шүлгийн хамт ирүүлнэ. Эдгээр мэдээлэл байхгүй тохиолдолд шүлгийг хүлээж авахгүй болно.
  • Яруу найрагчүндсэн сэдвийн дагуу3 шүлгээр оролцоно.
  • Оролцогчид нь 15ба түүнээс дээшнастай байх.

Сэтгэгдэл бичих