Ихэр эгч, дүү бүсгүй ихэр ах, дүү хоёртой гэрлэжээ


 

Бриттани болон  Бриана Дин хоёр ихэр гэдгээрээ насан туршдаа бахархаж ирсэн байна. Эгч, дүү хоёрын харилцаа маш гайхалтай  сайн учир,  хэзээ нэгэн цагт нөхөрт  гараад, хоёр тийш болно гэдгийг бодоход  тэдэнд хэцүү байжээ.



двойная свадьба близнецов

Өнгөрсөн жил тэд Огайо муж улсад (АНУ) болсон ихрүүдийн баярт оролцож,  тэнд ах, дүү Жош болон Жереми нартай танилцсан байна.  Энэ бол анхны харцаар дурласан хоёр дурлал байсан юм гэж  хосууд ярьдаг бөгөөд хэсэг хугацааны дараа тэд сүй тавьсанд  гайхах явдалгүй юм.

 

двойная свадьба близнецов


двойная свадьба близнецов

двойная свадьба близнецов

 Эгч, дүү хоёр бүсгүй  хоёрдугаар сарын 2-нд (хоёр “хоёр”) гэрлэх санал хүлээж авсан бөгөөд энэ өдрийг  сонгож авсан нь санамсаргүй хэрэг биш байж. Юу гэвэл, сар, өдөр нь хоёр “ихэр” хосыг бэлгэдсэн хэрэг байжээ. Тэгээд болоогүй,  хосууд Твинсбург гэдэг нэртэй хотод (“twin” гэдэг нь  англиар “ихэр” гэсэн үг ) гэрлэсэн байна.

 .

двойная свадьба близнецов

двойная свадьба близнецов

 

 Хоёр хос  нэг том байшинд сууж, аз жаргалтай амьдралдаа баясан, ирээдүйн  үр хүүхдүүдээ өсгөхөөр төлөвлөж байгаа ажээ.

 

С.Инда



Сэтгэгдэл бичих