Финландад өдөр ажлын байрандаа унтах нь түгээмэл болж байна


Финландын нийслэл Хельсинки хотод өдөр унтах хичээл заадаг болж, үүний төлбөрийг  нь компаниуд төлдөг байна.  Үle сайтад ингэж  бичжээ.

 

“Өөрийгөө тайвшруулах нь хэцүү, харин дасгалжуулагчийн удирдлагатайгаар ингэж тайвшрах нь үд дунд  ч хавьгүй хялбар болдог. Энэ байдалд сургагч багш  маш их хэрэгтэй бөгөөд тиймээс  тэр ийм өвөрмөц завсарлага хийж,  хагас цаг унтаад авахад тусладаг” гэж “хичээл” зохион байгуулдаг “Sofia Future Farm”  төвийн төлөөлөгч Тиина Вайнио хэлсэн байна.

 

Олон арилжааны компани, түүнчилэн хийд болон сургуулиудад ажлын үеэр өдөр унтахад хагас цаг гаргадаг болжээ. Санал асуулгаас үзвэл,  ийм завсарлага хийсний дараа ажилтнууд өөртөө илүү итгэлтэй болдог учир ийм шийдвэр гаргасан байна.

 

Хэрвээ түрүүнд нь Финландад ажил дээрээ унтахыг залхуурал хэмээн үздэг байсан бол, одоо  ажлын бүтээмж дээшилдэг гэж үзэх болжээ.

 

С.Инда

Сэтгэгдэл бичих