Эмэгтэй шошны дайтай алмаз олжээ

Америкийн Колорадо  муж улсын 71 настай эмэгтэй паркаар явж байгаад 2,63 каратын жинтэй томхон алмаз олсныг хэвлэлд мэдээлсэн байна.

Нэрээ нууцласан тэр  эмэгтэйн хэлснээр, тэднийх  үнэт чулуу зориуд хайхаар  гэр бүлээрээ Арканзасын байгалийн  “Алмазны цар” гэдэг паркт  иржээ.

Харин ганцхан түүнд л аз тохиосон байна. Эмэгтэй газарт цагаан өнгийн чулуу байхыг анзаарч, автал харин энэ нь жинхэнэ алмаз байжээ.

Паркийн ажилтны хэлснээр,  олдсон алмаз нь хумсны толионы хэлбэртэй бөгөөд шошны дайны хэмжээтэй гэнэ.

Энэ парк нь манай гарагт хүмүүс чөлөөтэй орж болдог   цорын ганц орд газар юм.  Өмнө нь энд галт уул байжээ. “Алмазын цар”  паркийг 1972 онд нээсэн байна. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл эндээс 33 мянга гаруй үнэт чулуу олжээ.

С.Инда


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин - 202.126.89.212018-10-02 11:24:22

Эрэгтэй шош гэж байх уу сэтгүүлчээ хаха