Хорт хавдрыг ялсан хосууд тухайн үедээ танилцсан эмнэлэгтээ гэрлэжээ


 

АНУ-ын Теннеси муж улсын Мемфис хотын эмнэлэг дэлхийн хамгийн романтик газар биш байж болох хэдий ч,  Жоэл болон Линдси Алсуп хоёр чухамхүү тэнд гэрлэхээр шийджээ.

 

Юу гэвэл, тэдний хувьд энэ эмнэлэг анх уулзаж тааралдсан газар бөгөөд тэд  хүнд өвчтэй байхдаа танилцжээ.

 

влюблённые поженились в больнице

 

7 настай Жоэл хүү, 10 настай Линдси охин хоёр энэ эмнэлэгт нэгэн зэрэг хорт хавдрын эмчилгээ хийлгэж байсан байна. Хоёр хүүхэд  дорхноо найзалж, бараг  үй зайгүй андууд болжээ.


влюблённые поженились в больнице

Хэсэг хугацааны дараа охин, хүү хоёрын амьдралд азтай өөрчлөлт гарчээ. Юу гэвэл, эмчилгээ амжилттай болж, тэд аймшигт өвчнийг ялж чадсан байна.  Жоэл, Линдси хоёр цаашдаа ч үргэлжлэн уулзаж учирч,  харин хэдэн жилийн дараа залуу нь бүсгүйд хайртай болсноо илэрхийлжээ.

.

влюблённые поженились в больнице

Тийнхүү  хосууд  өөрсдийнх нь амь насыг аварсан  тэр газарт гэрлэх ёстой гэдгийг даруй ойлгосон байна.  Хэзээ бууж өгөхгүй байж,  өвчинтэй  эцсээ хүртэл тэмцэхэд  өөрсдөд нь  тохиолдсон явдал  хүмүүсийг зоригжуулна  хэмээн   Жоэл, Линдси хоёр найдаж байгаа гэнэ.

 

С.Инда

Сэтгэгдэл бичих