Филиппиний ерөнхийлөгч олон мянган иргэнийг хороож байснаа хүлээжээ


Филиппиний төрийн тэргүүн Родриго Дутерте  шүүхийн шийдвэргүйгээр олон мянган хүний амь насыг  бүрэлгэснээ хүлээн зөвшөөрснийг хэвлэлд мэдээлжээ.

 

 Филиппиний удирдагч   өөрөө  ингэж мэдээлсэн  байна. Авилгын хэргийг огт хөөцөлдөж байгаагүй, харин тус оронд  газар авч буй мансууруулах бодисын наймааг эцэс болгохоор  л оролдсон юм гэж тэр мэдэгдсэн байна.

“Мансууруулах бодисын эсрэг дайтах” үеэр  ийм хэрэг үйлдэж байжээ.  Ерөнхийлөгчийн төлөөлөгчийн хэлснээр, Дутерте бусдын амь насанд хүрсэн үйлдлийнхээ талаар хошигнон ярьж байсан байна.

Филиппиний удирдагч сүүлчийнхээ өдрийг хүртэл мансууруулах бодисын наймааны эсрэг  тэмцэнэ гэж мэдэгджээ.  Ингэж тэмцэхийн тулд өөрийн албан тушаалаасаа   татгалзаж, амь насаа алдахад ч бэлэн байна гэж тэр тэмдэглэжээ. “Ингэх нь нэр төрийн хэрэг” гэж  Дутерте онцлон дурдсан  байна.

24 сарын хугацаанд бараг 4500 хүн алагдсаныг тэмдэглэжээ.

Олон улсын эрүүгийн шүүх  Давао хотын дарга болон ерөнхийлөгчийн албан тушаалд ажиллаж байхдаа филиппиний төрийн тэргүүний хийсэн үйлдлийг  энэ оны хавар мөрдөн шалгасан байна.

С.Инда

 

 

Сэтгэгдэл бичих