Ажил мэргэжлийн тухай сонирхолтой баримтууд


 Дэлхий дээр янз бүрийн асар олон мэргэжил байдаг учир тоог нь гаргахад  амаргүй болов уу.   Жил бүр зарим мэргэжил сонирхолгүй болж, зүгээр л байхгүй болдог бол, харин  түрүүнд нь тодорхойгүй байсан өөр шинэ  мэргэжил гараад ирдэг.  Оросын Пермь хотын “Jobsora Пермь”  портал  ажил мэргэжилтэй  ямар нэг байдлаар холбоотой хамгийн сонирхолтой баримтуудыг цуглуулжээ.

 

1.    18 дугаар зууны  Англид  -  даянч нарыг  ажилд татан оролцуулж,  тэдэнд  ажил хийх сонирхол  дээд зэргээр  төрүүлэхийн тулд  урц бариулдаг байжээ.

2.    Цалин багатай, нэр муутай мэргэжлийг  “макджоб” гэдэг.

3.    Америкийн Нью-Жерси муж улс -  100 насласан төдийгүй, энэ насандаа  үүрэгт ажлаа хийсээр байсан нэг ажилтан чухамхүү тэнд байжээ.

4.    Бельгийн вант улс -  энэ улсын нэг оршин суугч эмэгтэй ажлын өдөрт хамгийн удаан хугацаагаар ажилласан нь бүртгэгдсэн байна. Тэрээр бүтэн 78 цагийн турш бусдад төмс  шарж өгч байжээ!

5.    Хүмүүсийн олонхи нь амьдралынхаа бараг 50%-ийг ажил хөдөлмөртөө зориулдагийг тооцоолжээ.

6.    Рональд Рейган  ерөнхийлөгчийн албан тушаалд ажиллахаасаа өмнө  аврагчаар ажиллаж байснаараа нэртэй гэнэ.  Тэрээр 70 хүний амь аварсан байна.

7.    Антарктид – оцон шувууг өргөж босгодог мэргэжил зөвхөн тэнд л байдаг!  Өөрийн сониуч зангаасаа болоод  байнга дээшээ харчихдаг энэ амьтныг өргөж босгох нь энэ хүний үүрэг  аж.

8.    Тодд Гордон (АНУ) – бол ажил дээрээ инээмсэглэж байх мэргэжилтэй дэлхийн цорын ганц хүн гэнэ.

9.    Япон -  энэ орны оршин суугчид өдрийн  60%-ийг ажлын байрандаа өнгөрүүлдэг байна.

Санал асуулгаас үзвэл, хамт ажилладаг эрчүүдийг бодвол үүрэгт ажлаа олон дахин илүү үр бүтээлтэй хийдэг хэмээн эмэгтэйчүүд үнэн сэтгэлээсээ үздэг байна.

1.    Британи -  тэндхийн гоосайхны  салоны стилистүүд бухны үрийн шингэнийг үсний хамгийн сайн ангижруулагч гэж үзэн, үүнийг ажилдаа  хэрэглэдэг байна.

2.    Даваа гарагийг   манай гарагийн бараг бүх оршин суугч  хамгийн хүнд өдөр гэж үздэг.

3.    Дотоодын  уур амьсгал  хамт олны ажиллах чадварт чухал нөлөө үзүүлдэгийг нэг их сургуулийн ажилтнуудын хийсэн судалгаа харуулжээ.

4.    Ажлын ширээ нь цонхонд илүү  ойрхон байдаг тэр ажилтнууд хавьгүй үр бүтээлтэй ажилладаг хэмээн Британийн эрдэмтэд нотлодог байна.

5.    Португал -  ажилдаа ер бусын амжилтад хүрч байсан хамгийн олон эмэгтэй  чухамхүү энд бүртгэгджээ.

6.    Сансарт нисэх нь хамгийн хэцүү бөгөөд хамгийн осолтой ажил гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

7.    Кока-Кола үйлдвэрлэдэг завод -  түүний орон тооны ажилтнууд  ундаа хийдэг нууцыг задруулах эрхгүй гэнэ.

8.    Ажилтнуудын цалинг  өөр ямар ч өдөр биш, харин лхагва гарагт л нэмэх хэрэгтэй гэсэн дүгнэлтийг олон эрдэмтэн яагаад ч юм хийжээ.

9.    Microsoft   компани – үйл ажиллагааныхаа эхэнд (анхны жилд)  түүний орлого нь ердөө 16 000 доллар байжээ.

10.                  Энэтхэг – хуучин оршуулгын газрын буурин дээр барьсан ресторанаараа  алдартай. Орж ирсэн хүмүүст үйлчлэхийн өмнө үйлчлэгч нар талийгаачид хүндлэл үзүүлж мөргөх ёстой гэнэ.

11.                  NIKE компани өөрийн логог зохиогчоос нь ердөө 35 ам. доллараар худалдан авч байжээ.

12.                  Өдөр бүр ойролцоогоор 60 хүн саятан  болдогийг тогтоожээ.

 

С.Инда

Сэтгэгдэл бичих