Сахарын цөлийг цэцэрлэг болгоно


 

Африкийн асар уудам цөлийг сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэдэг бүс болгох бодолтой байна. Ингэх нь Сахарын цөлийн уур амьсгалыг  эрс өөрчлөх болно.

 

Бараг  хүн байдаггүй есөн сая хавтгай дөрвөлжин километр талбай.  Эрдэмтэд Сахарын цөлийг ямар нэг ашиг тустай зүйл болгохыг эртнээс хүсч байгаа юм.  Африкийн цөл “ногоон” эрчим хүч үйлдвэрлэдэг бүс, Африкийн шинэ “ногоон бүс” болж  болох юм гэж Аргентины цаг уурчид нотлодог байна.

 

Хэрвээ  Сахарын цөлийн нийт  нутаг дэвсгэрийг салхин сэнс, нарны хавтантай болговол, Африкийн умард нутгийн уур амьсгалд гарах  өөрчлөлтийг эрдэмтэд загварчилсан байна.  Ийм  төсөл хэрэгжвэл  бүс нутагт орох хур тунадас  үлэмжхэн нэмэгдэх ажээ. Тодруулвал, салхин сэнсүүд агаарын урсгалыг хүчтэй болгож, харин нарны зай хураагуур газрыг халаах боломж олгохгүй гэнэ.  Ийм нөхцөлд тундас барагцаалвал хоёр дахин нэмэгдэж, харин Сахарын цөлийн өмнөд нутгийн хувьд бүр ч мэдэгдэм  байх ажээ.  Цаг агаарын ийм өөрчлөлт ургамлын бүрхүүлийг аажмаар өөрчилнө.  Хэдэн арван жилийн дараа Сахарын цөлийг эрчимтэй газар тариалангийн бүс болгож болно гэж эрдэмтэд үзэж байна.  Тэд судалгааныхаа дүнг “Science” сэтгүүлд нийтлүүлжээ.  Тийнхүү харин  одоо ийм асар том төсөлд хөрөнгө мөнгө оруулахаас  айхгүй хүмүүсийг олох л үлдэж байна.

 

С.Инда

Сэтгэгдэл бичих