Ангараг руу нисэх анхны аялалынхан сансарт амь үрэгдэнэ

Европын сансрын агентлаг таагүй илтгэл нийтлүүлжээ.Энэхүү нийтлэлээс үзвэл, Ангараг гараг руу хийх анхны аялал сансрын нисэгчдийн хувьд сүүлчийнх болох ажээ.

Анхны сансрын нисэгчид уг гараг хүртэл бараг нэг жил үргэлжлэх нислэгийг давж гарч  чадахгүй гэдгийг шууд хэлсэн байна.  Энэхүү нислэгийн эхний зургаан сард гэхэд л сансрын хөлгийн багийнхан ердийнхөөс  60%-иар ахиу цацраг авна гэдгийг  тэд тэмдэглэж байна.

ExoMars” төслийн мэргэжилтнүүд  олон арван амьтан дээр туршилт хийгээд,  задгай сансарт сансрын нисэгчдийн биед хуримтлагдах цацрагийн тун нь дэлхийд байх хугацаанд хүмүүсийн авдаг цацрагийн хэмжээнээс хэдэн зуу дахин их байхыг  тооцоолжээ.

Сансарт цацрагаас хамгаалах үр нөлөөтэй  арга байдаггүй – тийм технологи байлаа гэхэд, цацрагийн эсрэг  “бүрээс” нь  хэдэн зуун тонн жинтэй байх бөгөөд түүнийг тойрог замд гаргаж угсрахад нэлээд хэдэн жил,  нилээд хэдэн жил шаардагдах  аж.

Сансрын нисэгчдийн биед хуримтлагдсан цацраг хорт хавдар үүсэх магадлалыг бараг 100%-д хүргэх гэнэ.

Ийм нөлөө  нь шинэ ертөнцөд очих  замд сансрын нисэгчдийн олонхийн  аминд хүрч , харин нислэгийн үед    амьд үлдэгсэд нь  тэр гарагийн гадаргууд очлоо ч  яалт ч үгүй үхнэ гэдэгт судлаачид итгэлтэй байна.

С.Инда

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

zochin - 103.57.95.2402018-11-10 12:39:57

MIAT SANSARIIN TEEVER HIIDEG BOLOH BAIH

zochin - 150.129.143.852018-11-01 15:52:56

munkhnar eejee