АНУ-д Монголоо сурталчилж, дэлхий дахинд авъяасаа гайхуулж яваа Б.Марал охины үзүүлбэр

АНУ-д төрсөн Монгол охин Б.Марал охин 4 настайгаасаа уран нугаралтаар хичээллэдэж эхэлжээ. Тэрээр дэлхийд алдартай Нарны Цирк /Cirque du Soleil/-ийн “O” шоунд ажилладаг, АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотноо амьдардаг Ж.Эрдэнэчимэг багшийн шавь болсноор уран нугаралтаар хичээллэх гараагаа эхэлсэн байна.

Түүний амжилтуудаас дурдал хамгийн анх 2013 онд 6 настай байхдаа Лас вегасын алдартай “О” шоуны зохион байгуулдаг “One drop” шоунд тоглож байсан. Түүний дараа 2017 онд “Vegas international variety act festival” young stars төрөлд оролцоод алтан медаль авсан бөгөөд “2017 viva fest young stars overall champion” болжээ.

Сэтгэгдэл бичих