Трамп АНУ-ын бүхий л түүхэн дэх хамгийн ноцтой алдааны тухай ярьжээ


Энэ алдааг АНУ-ын 43 дахь ерөнхийлөгч хүү Жорж Буш гаргасан гэдэгт Цагаан ордны  одоогийн тэргүүн итгэлтэй байна.


АНУ-ын 43 дахь ерөнхийлөгч хүү Жорж Бушийн тушаалаар Ойрхи Дорнодод америкийн цэрэг оруулсан нь АНУ-ын бүхий л түүхэн дэх хамгийн ноцтой алдаа юм.

 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп  телевизийн Hill TV  сувгийн нэвтрүүлэгт  оролцохдоо ингэж хэлсэн байна.  Тийнхүү  “Ерөнхийлөгч Буш  Ойрхи Дорнодод  цэрэг оруулсан нь манай орны түүхэнд гаргасан хамгийн том алдаа мөнөөс мөн” гэж   Трамп үзэж байна.

 Энэ алдаа АНУ-д долоон их наяд долларын хохирол учруулсан юм.  Ийм асар их хохирлын зэрэгцээ Ойрхи Дорнодод цэрэг оруулснаар  хоёр талаас олон сая хүн амь үрэгдсэн юм гэж Трамп онцлон тэмдэглэжээ.

Америкийн засаг захиргаа 2001 оноос 2018 онд Ирак, Афганистан, Сирид цэргийн ажиллагаа явуулахад 1,52 их наяд доллар зарцуулсан тухай Пентагоны мэдээ баримтыг телевизийн суваг  бас дурдсан байна.

2001 оны есдүгээр сарын 11-нд Нью-Йорк, Вашингтонд цуврал террорын ажиллагаа үйлдсэнээс хойш нэг сарын дараа хүү Жорж Буш  Афганистан дахь террорын “Аль-Каида”  бүлэглэлийн байрлалуудыг бөмбөгдөх тушаал өгсөн юм.

АНУ-ын 43 дахь ерөнхийлөгч Афганистаны “Талибан” хөдөлгөөнийг засгийн эрхээс зайлуулж, энэ оронд ардчилсан шинэтгэл хийх бодолтой байгаагаа  бас зарласан юм. 2003 оны гуравдугаар сард АНУ болон түүний холбоотнуудын цэрэг Иракт орсон билээ.  Сүүлчийн цэргийн эвслийг 2011 оны арванхоёрдугаар сард л тус орноос гаргасан юм.

С.Инда

 

Сэтгэгдэл бичих