31 настай эр “амь ороод”, дахин наргихаар явжээ



 Энэ явдал Польшийн нэг жижигхэн хотод болсон байна. Дуудлагаар ирсэн түргэний эмч нар түүнийг архины хордлогоор нас баржээ хэмээн үзээд, морг руу явуулжээ.

Хэсэг хугацааны дараа “талийгаач”  хөргөлтийн камерт сэрээд, айж сандран, хашгирч эхэлжээ. Аз болоход, түүний ингэж хашгирахыг хамгаалалтын албаны  ажилтан сонсож,  даарснаасаа болоод дагжин  чичирч, дахин “амилсан” эрийг  тэндээс гаргасан байна.

Дулаацсаныхаа дараа тэр эмнэлэг рүү биш, харин дахин наргихаар нөгөө шөнийн баар руу явжээ.

Харин тэр шөнө жижүүрлэж байсан хөөрхий  эмч нар ноцтой алдаа гаргаснаар шүүхэд очих болж байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

зочин - 103.212.118.402018-09-20 07:20:42

Хаширдаггүй туучий вэ

Зочин - 66.181.183.1962018-09-19 16:48:55

Азтай нөхөр байна даа баяр хүргэе