“Хуучин” зочид буудалд буулгасанд хүлцэл өчжээ


БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун  Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Инийг “хуучин” зочид буудалд буулгасандаа түүнээс хүлцэл өчсөн байна.

 

Өмнөд Солонгосын тэргүүн дэлхийн янз бүрийн оронд очиход  түүнийг ёс төртэйгээр хүлээн авч байсан нь мэдээж. Гэвч хөгжингүй орнуудтай харьцуулахад, түүний хоёр шөнийг  өнгөрүүлэх Пэкхвавон зочид буудал “хуучин” юм шиг санагдаж болох бөгөөд БНАСАУ-д эрхэм зочныг  тун аятайхан хүлээн авч,  түүнд зориулан үнэхээрийн сонирхолтой хөтөлбөр үзүүлэхээр  маш их мэрийсэн   гэж Ким Чен Ун хэлжээ.

 

Умард Солонгосын удирдагч Өмнөд Солонгосын  төрийн тэргүүнийг өнгөрсөн хавар  хилийн Пханмүнжом тосгонд зохих ёсоор хүлээн авч чадаагүйд харамсаж байгаагаа бас илэрхийлээд,  Мун Жэ Иний одоогийн айлчлалын үеэр энэ байдлыг засахаар чин үнэнээсээ хичээж байгаа гэдгээ илэрхийлжээ.

 

Хоёр Солонгосын тав дахь удаагийн дээд хэмжээний уулзалт мягмар гарагт эхэлсэн юм. Ким Чен Ун, Мун Жэ Ин нарын эхний удаагийн хэлэлцээ нь 2 цаг үргэлжилсэн юм.  Харин ямар ямар асуудал хэлэлцсэн  нь одоогоор тодорхойгүй байна.

 

С.Инда 

Сэтгэгдэл бичих