700 гаруй ажлын байр зарлагдсан үзэсгэлэн яармаг болж байна

Худалдаа аж үйлдвэрийн танхим дээр болж байгаа “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг хөл хөдөлгөөн ихтэй болж байна.

Энэхүү үзэсгэлэнд 700 гаруй ажлын байр зарлагдсан байгаа бөгөөд үйлчлүүлж байгаа иргэдийн ихэнх нь залуус байна. Ажлын байр сонирхсон иргэд оролцоо сайтай оролцож байгааг зохион байгуулагчид онцлов.

Үзэсгэлэн яармагийн үеэр  үндэсний тэргүүлэгч 50 аж ахуй нэгж, байгууллагууд нээлттэй 700 гаруй ажлын байр зарлаж, эх орондоо хөдөлмөр эрхлэх, тав тухтай амьдрах боломж ба тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийж, нээлттэй ярилцлага өрнүүлэн, гадаадад төгсөгчид болон хилийн чанадад амьдарч буй иргэд эргэн ирэхэд хөдөлмөр эрхлэх боломж, нөхцөл байдлын талаар харилцан санал солилцож, зөвлөгөө, мэдээлэл өгч байна. Мөн энэхүү хөдөлмөрийн үзэсгэлэн яармагт гадаадад суралцаж, ажиллаж амьдарч байгаагүй залуучууд ч оролцох боломжтой аж.


Сэтгэгдэл бичих