Залилан хийдэг Б.Очирсүрэн гэгчийг эрэн сурвалжилж байна

Хан-Уул, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс, олон хүнийг залилж, бусдын эд хөрөнгийг луйврын аргаар өөрийн болгодог этгээдийг эрэн сурвалжилж байгаа ажээ. Тодруулбал, 42 настай Баламжавын Очирсүрэн гэгч нь зарын сонин, сайтаар дамжуулж байр түрээслүүлэх зар тавьдаг байна.

Зарын дагуу холбогдсон хүмүүст "Их олон хүмүүс залгаж байна. Өөрөө амжаад мөнгөө шилжүүлчихвэл байрандаа оруулъя. Асуудалгүй. Миний дугаар, дансны дугаар өөрт чинь байгаа юм чинь. Бүх юм ок" гэж итгүүлэн бусдыг залилдаг аж. Хан-Уул, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст түүнд луйвардуулсан олон хүн хандаж, гомдол гаргасан байна.

Б.Очирсүрэн гэгч нь нас барсан хүний дансанд хохирогчдын мөнгийг хийлгүүлж, картаар нь бэлэн мөнгөний машинаас мөнгөө гаргаж авдаг аж. Мөн тэрээр өөрийн овог, нэр бүхий дансаараа ч ашиглажээ.

Гэмт этгээд луйвар хийсэн даруйдаа тухайн хэрэглэгчийн утсыг блоклон, утсаа хаадаг байна. Үүрэн телефоны оператор компанид хандахаар “Наад дугаарыг чинь гудамжинд утасны ченж хийдэг хүмүүсээс худалдаж авсан байна” гэж хэлдэг ажээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

- 85.141.69.1162018-09-15 11:32:15

Ийм луйварчдыг бусдад нь жишээ болохоор хэмжээнд хатуу шийтгэх хэрэгтэй