Ч.Хүрэлбаатар: Oноос өмнө цалин нэмэх боломжгүй

Өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж буй юм. Тус хуралдаанаар багш нарын цалинг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж буй мэдээллийг эх сурвалж өгсөн. Энэ дагуу Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас дараах тодруулгыг авлаа.

-Энэ онд багш нарын цалинг нэмэхгүй гэсэн Засгийн газрын байр суурь хэвээрээ байгаа юу?

-Засгийн газраас багш нарын цалинг нэмэх асуудлыг дэмжсэн. 2018 оны төсөвт тодотгол хийхгүй. Яагаад гэхээр төсвийг тодотгохын тулд хуулийн тодорхой шаардлагуудыг хангадаг. Улсын төсвийн орлого нэмэгдэж байгаа үед төсвийн тодотгол хийгддэггүй. Улсын төсвийн орлого бууж байвал төсвөө тодотгодог. Ингэхгүй бол орлого, зарлагын зөрүү гарч тэр хэмжээгээр улсын өр нэмэгддэг. Ийм учраас зайлшгүй тодотгол хийж зардлыг хасдаг хууль эрх зүйн орчинтой.

-Сайдаа, багш нарын ажил хаялт үргэлжилсээр байвал яах вэ?

-Багш нарын цалинг есдүгээр сарын 01-ны өдрөөс нэмсэн байгаа. 2019 оноос дахин инфляцийн түвшинтэй уялдуулан багш нарын цалинг нэмнэ гэдгээ удаа дараа мэдэгдэж байгаа.

Сэтгэгдэл бичих